Arvinkhad
Бүх шийдэл

Гипсэн Суурьтай Хуурай Хольц ба Замаск Үйлдвэрлэл

Гипс (Гөлтгөнө) нь барилгын дотор засал, чимэглэл болон дулаалгын чухал түүхий эд юм. Үнэгт ордын цэвэршилт өөр өөр Гөлтгөнийн бүтээгдэхүүнүүд нь таны үйлдвэрлэлийн төрөл бүрийн шаардлагыг хангах шийдэл болно.

Гипсэн суурьтай замаск, шалны тэгшилгээ, бусад хуурай хольцууд, шавардлагын зуурмаг нь гипс болон бусад нэмэлтүүдээс бүрддэг бөгөөд дотор заслын гадаргууг тэгшлэх, нүх сүвийг бөглөх зориулалттай.

Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл

  • Нарийн Хэрэглээний Сонголт: Гипсэн суурьтай хуурай хольц үйлдвэрлэлд Гөлтгөнө 75% болон Гөлтгөнө 55% нь үндсэн түүхий эд болно.
  • Цэвэршилт: Хэрэв та цагаан өнгө, өндөр цэвэршилт шаарддаг замаск үйлдвэрлэдэг бол цэвэршилт өндөр Гөлтгөнө 95%-ийн судал бага хэмжээгээр байгааг анхаарах хэрэгтэй. Гэсэн хэдий ч Гөлтгөнө 75% нь барилгын гипс, хуурай хольц үйлдвэрлэлийн гол сонголт юм.
  • Бизнесийн Зөвлөгөө: Гөлтгөнө 55%-ийн өртөг багатай шийдлийг ашиглан техникийн нөхцөлийг тохируулж /гипс-цемент композит/, зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах боломжтой.