Бүх шийдэл
Гипсэн Хавтан, Блок болон Эдэлхүүн Үйлдвэрлэл
Гипс (Гөлтгөнө) нь барилгын дотор засал, чимэглэл болон дулаалгын чухал түүхий эд юм. Үнэгт ордын цэвэршилт өөр өөр Гөлтгөнийн бүтээгдэхүүнүүд нь таны үйлдвэрлэлийн төрөл бүрийн шаардлагыг хангах шийдэл болно.
Гипсэн хавтан, блок зэрэг эдэлхүүнүүд нь дуу тусгаарлагч, галд тэсвэртэй болон хурдан угсрах давуу талтай тул орчин үеийн барилгад өргөнөөр ашиглагдаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнд гипсээс гадна нэмэлт холбогч, дүүргэгчүүд ордог.
Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл
- Бүтээгдэхүүний Сонголт: Гипсэн хавтан, блок үйлдвэрлэлд Гөлтгөнө 75% болон Гөлтгөнө 55%-ийг хоёуланг нь хэрэглэх боломжтой.
- Өртгийн Удирдлага: Хэрэв үйлдвэрлэл өндөр чанар, хурдан бэхжилт шаардвал Гөлтгөнө 75%-ийг сонгоно. Хэрэв өртөг багатай, техникийн нөхцөлийг тохируулж болох бол Гөлтгөнө 55%-ийг ашиглах нь хэмнэлттэй. Гөлтгөнө 55% нь шавар, шохойн чулуун хольцтой бөгөөд гипс-цементэн композит блок үйлдвэрлэхэд тохиромжтой.
- Хангамжийн Баталгаа: Гөлтгөнө 55%-ийн жилийн нийлүүлэлт 40,000 тонн, Гөлтгөнө 75%-ийн нийлүүлэлт 10,000 тонн тул таны үйлдвэрлэл тасрахгүй.