Arvinkhad
Бүх шийдэл

Хана, Шал, Дээврийн Плита Үйлдвэрлэл

Керамик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанар, тогтвортой байдал чухал. Үнэгт ордын шаврууд нь үйлдвэрлэлийн нарийн шаардлагыг хангахын зэрэгцээ, бетон зуурмагийн чанарыг сайжруулах нэмэлт шийдлүүдийг санал болгож байна.

Плита буюу хавтанцар нь хана, шал, дээврийг чимэглэх болон хамгаалах зориулалттай, нарийн технологиор үйлдвэрлэсэн керамик эдлэл юм. Нарийн хийцтэй плитад түүхий эдийн цэвэршилт болон химийн найрлагын тогтвортой байдал өндөр шаардлага тавьдаг.

Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл

  • Үндсэн Түүхий ЭД: Хана, шал, дээврийн плита болон бусад керамик эдлэл үйлдвэрлэхэд Иллит шавар нь тохиромжтой.
  • Чанар: Иллит шавар нь шатаалтын дараах хэв гажилтыг багасгадаг онцлогтой тул, плита үйлдвэрлэлийн хэмжээ, хэлбэрийн нарийвчлалыг хангахад чухал ач холбогдолтой.