Бүх шийдэл
Уран Баримал ба Хэвний Материал: Албастер Гипс
Гөлтгөнө буюу Кальцийн сульфат (CaSO4* 2H2O) нь эрт дээр үеэс хүн төрөлхтний урлаг, гоёл чимэглэлийн салбарт өргөн хэрэглэгдэж ирсэн. Түүний хурдан хатуурах, хэвний нарийн деталийг гаргах, мөн өнгө оруулах зэрэг өвөрмөц чанарууд нь орчин үеийн гар урлал, баримал үйлдвэрлэлд үнэлж баршгүй түүхий эд болдог.
А. Албастерын Онцлог ба Хэрэглээ: "Албастер" гэдэг нь маш нарийн ширхэгтэй, цэвэр, гэрэл нэвтрүүлэх чадвартай, чимэглэлийн зориулалттай Гөлтгөнө чулуу юм. Бидний үйлдвэрлэдэг Гөлтгөнө 95% болон Гөлтгөнө 75% нь уран баримал, хэв гаргах шаардлагыг хангана.
- Нарийн Хэв Гаргах: Гөлтгөнө нь шингэн байхдаа маш сайн урсгалтай тул хэвэнд хийх үед бүх нарийн деталиудыг алдалгүй гаргаж чаддаг. Энэ нь нарийн дүрслэл шаардсан уран баримал, чимэглэлийн эд анги үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой.
- Эх Загвар ба Хуулбар: Уран бүтээлчид ихэвчлэн эцсийн бүтээлийнхээ эх загварыг (макет) Гөлтгөнөөр хийдэг. Мөн хүрэл эсвэл бусад материалаар цутгах бүтээгдэхүүний даацтай хэвийг гаргахад Гөлтгөнөөр суурь материал болгон ашиглана.
Б. Давуу Тал
- Хурдан Хатууралт: Энэ нь үйлдвэрлэлийн хугацааг богиносгож, уран бүтээлчдэд түргэн хугацаанд үр дүнгээ харах боломжийг олгодог.
- Будаг Шигтгэх Чадвар: Гөлтгөнөн гадаргуу нь будаг, лак, болон бусад өнгө оруулагчийг маш сайн шингээж, бүтээлийн өнгө үзэмжийг баяжуулдаг.