Бүх шийдэл
LC3 Цемент: Байгальд Ээлтэй Шинэ Үеийн Цемент
Монголын барилгын салбарын тулгуур бүтээгдэхүүн болох цементийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг Үнэгт орд тогтвортой нийлүүлж байна. Бидний санал болгож буй шийдлүүд нь үйлдвэрлэлийн өртөг хэмнэхээс гадна, байгальд ээлтэй, шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахад тань тусална.
LC3 (Limestone Calcined Clay Cement) нь уламжлалт Портланд цементийн клинкерийн хэмжээг бууруулж, оронд нь шатаасан шавар (каолин) болон шохойн чулуу нэмэлтээр ашигладаг. Энэ нь цементийн үйлдвэрлэлийн CO2 ялгарлыг ихээхэн бууруулдаг, байгальд ээлтэй шинэ шийдэл юм.
Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл
- Иж Бүрдэл Түүхий ЭД: LC3 цемент үйлдвэрлэхэд шаардлагатай иллит шавар, мергель шавар, гөлтгөнө 75% зэрэг бүх үндсэн түүхий эдийг та Үнэгт ордоос нэг дороос авах боломжтой.
- Мергелийн Давуу Тал: Бидний мергель шаврыг шатаах замаар уламжлалт Портланд цементэд пуццолан нэмэлт болгох, эсвэл хямд өртөгтэй LC3 цемент үйлдвэрлэхэд ашиглах боломжтой.
- Ирээдүйн Технологид Хөрөнгө Оруулах: LC3 цемент нь хямд өртөгтэй бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлснээр та ногоон барилгын чиг хандлагыг дэмжигч анхдагчдын нэг болно.